СИТИ ИХ СУРГУУЛИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ” МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТТАЙ СЭТГҮҮЛ

Сэтгүүлийн тухай

“СИТИ их сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” (Scientific transactions of Citi university) эрдэм шинжилгээний сэтгүүлийг СИТИ их сургуулиас эрхлэн гаргадаг. Энэ нь мэргэжлийн түвшинд хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг сэтгүүл юм.

Тус сэтгүүл нь онлайнаар хэвлэгддэг. Эрдэм шинжилгээний өгүүллүүдийг монгол болон англи хэл дээр хүлээн авна. Сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг өгүүлэл бичих дүрмийн дагуу, зөв бичгийн дүрэм, найруулгын алдаагүй бичиж ирүүлнэ. Сэтгүүлд ирүүлсэн өгүүллүүдийг редакцын комиссын гишүүд хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт шүүмжлэгчээр хянуулж болно. Хөндлөнгийн шүүмжлэгч өгүүллийн шинжлэх ухааны ач холбогдол, шинэлэг тал зэргийг үнэлсний дараа сэтгүүлийн ерөнхий редакторын шийдвэрээр хэвлэлтэд авах эсэхийг шийднэ.

Уг сэтгүүл Олон улсын стандартын сэтгүүл бүртгэлийн хэвлэмэл ISSN, онлайн e-ISSN дугаартай.

СИТИ их сургуулийн “Эрдэм шинжилгээний сэтгүүл” нь хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн ухаан, техник технологийн салбарын бүх чиглэлийн өгүүллийг хэвлэнэ. Харин өгүүлэл нь урьд өмнө хэвлэгдээгүй, анхдагч судалгаа байхыг шаардана. Судалгаа нь эрдэм шинжилгээний өгүүлэл, товч өгүүлэл, редакторт бичсэн захиа, шүүмж болон тойм өгүүлэл хэлбэртэй байна. Сэтгүүлийн хамрах хүрээ нь дараах чиглэлүүд байна. Үүнд:

  • Бизнес, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын онол, арга зүй
  • Хүмүүнлэг, хэл шинжлэл, сэтгүүл зүй
  • Хууль зүйн онол, практикын асуудал
  • Урлаг судлал
  • Гоо сайхны бүтээгдэхүүн судлал
  • Техник технологи
  • Байгалийн ухаан

Бүтээлийн хэвлэгдэх давтамж

Сэтгүүл жилд 2-оос доошгүй удаа цахим хэлбэрээр хэвлэгдэх бөгөөд дараа жилийн эхэнд өмнөх цахимаар хэвлэсэн дугааруудаас сонгож авсан эрдэм шинжилгээний шилмэл өгүүллүүдийг тусгай дугаар болгон цаасаар хэвлэнэ. Сэтгүүлийн жилд гарах дугаарууд нэг боть гэж бүртгэгдэнэ. Онцгой тэмдэглэлт үйл явдалд зориулсан нэмэлт дугаар гаргаж болно.

Нээлттэй ашиглалтын бодлого

Энэхүү сэтгүүл нь судалгааг олон нийтэд чөлөөтэй хүргэх, мэдлэгийн солилцоог дэмжих зарчмын дагуу хэвлэгдсэн бүтээлд нээлттэй хандах хандалтыг олгодог.

Хэвлэлтэд авсан өгүүллүүд нээлттэй ашиглалтын бодлогын дагуу сэтгүүлийн интернэт хуудсанд тавигдах бөгөөд чөлөөтэй ашиглах боломжийг уншигчдад олгох юм.

Хэрэглэгчид энэ сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, нийтлэлийг унших, татаж авах, хуулах, түгээх, хэвлэх, хайх, линк оруулах, бусад хууль ёсны зорилгоор ашиглах эрхтэй.

Нийтлэлийн ёс зүй

СИТИ их сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлд хэвлэн нийтлэх ёс зүй нь https://publicationethics.org/ сайтад байгаа Нийтлэлийн ёс зүйн хорооны (COPE) ёс зүйн дүрэмд үндэслэсэн болно.

Хариуцлагаас чөлөөлөлөгдөх

СИТИ их сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүл нь хэвлэгдсэн өгүүллийн агуулгад редакц хариуцлага хүлээхгүй.

Бүтээлийг эрхлэн гаргагч

СИТИ их сургууль. Монгол Улс.