Шинэ оюутан

1. Их сургуульд ирэхээсээ өмнө 

СИТИ Их сургуульд элсэн суралцах гэж буй Та хичээл эхлэхээс өмнө шаардлагатай бүх баримт бичиг, техник, хэрэгслүүд нь байгаа эсэхийг урьдчилан сайтар шалгаж, авчраарай. Ингэснээр санаа зовох зүйлгүй суралцах боломжтой болно. 

2. Бакалаврын түвшинд суралцах бол дараах баримт бичгийг бүрдүүлээрэй: 

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • ЭЕШ-ын батламж;
  • Хувийн хэрэг;
  • Цээж зураг (2 хувь). 

3. Магистрын түвшинд суралцах бол дараах баримт бичгийг бүрдүүлээрэй: 

  • Бакалаврын дипломны хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг (2 хувь). 

4. Докторын түвшинд суралцах бол дараах баримт бичгийг бүрдүүлээрэй: 

  • Магистрын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг (2 хувь). 

5. Тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах 

Та оюутны сургалтын зээл, эсвэл тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах бол манай цахим хуудасны Элсэлт цэсний бакалавр, эчнээ, магистр, докторын сургалтын Тэтгэлэг, хөнгөлөлт, чөлөөлөлт цэсэнд байгаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Мөн “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын 77442244 дугаарын утсаар  урьдчилан холбогдож,  зөвлөгөө аван, шаардлагатай баримт бичгээ авчраарай. 

6. Санхүүгийн асуудлаа цэгцлэх 

Ихэнх тохиолдолд хичээл эхлэхээс өмнө төлбөрөө төлсөн байх хэрэгтэй. Гэхдээ бид нөхцөл байдлыг харгалзан үзэж оюутан, суралцагсдадаа сургалтын төлбөрийг хуваарийн дагуу хувааж төлөх боломж олгодог. 

7. Эрүүл мэнд 

Оюутны эрүүл мэнд хамгийн чухал бөгөөд их сургуульд суралцах хугацаандаа анхаарах ёстой асуудлуудын нэг. Манай сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч, эмч ажилладаг тул  шаардлагатай гэж үзвэл түүнээс зөвлөгөө авч болно. Мөн Та оюутны дотуур байранд орох гэж байгаа бол холбогдох шинжилгээнүүдийг өгсөн байх шаардлагатай. Үүнээс гадна их сургуульд суралцахаар ирэхээсээ өмнө дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. 

8. Суралцахаар бэлтгэх 

Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсөж, их, дээд сургуульд суралцах гэж байгаа бол Та манай цахим хуудасны Бүрэлдэхүүн сургууль цэснээс өөрийн сонгон суралцах гэж буй салбар сургуулийн цахим хуудсаар зочилж, мэдээлэл авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай бол салбар сургуулийнхаа тэнхимтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн холбоо барих хаягийг ашиглан дэлгэрэнгүй мэдээлэл илгээх болно. 

Дээд курсийн оюутнуудын хийсэн бүтээл, сургалтын сайн туршлагатай танилцах, судалгаа эхлүүлэх зэрэг зорилгоор зөвлөгөө авах, эсвэл өөрийн ур чадвараа хэрхэн хөгжүүлэх боломжтой талаар мэдээлэл авахыг хүсвэл Судалгаа, инновац болон “СИТИ” Арт цэсээр зочилно уу. 

9. Оюутны амьдралд бэлэн үү?

“СИТИ” Их сургуульд суралцаж төгссөн, одоо суралцаж буй оюутнуудын сэтгэгдэл, цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, уур амьсгал ямар байгааг олж мэдэхийг хүсвэл “СИТИ ИХ СУРГУУЛЬ” фэйсбүүкийн группт (зөвхөн “СИТИ” Их сургуульд суралцах нь тодорхой болсон оюутнуудыг группт хүлээн авдаг) нэгдээрэй. Эндээс Та “СИТИ” Их сургуулийн оюутнуудын амьдрал хэр байгааг тодорхой хэмжээгээр мэдэж болно. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн