СЭТГЭЛЗҮЙГ ДЭМЖИХ САР

”СИТИ” Их сургуулиас 11 дүгээр сарыг багш, ажилчдын сэтгэлзүйг дэмжих сар болгон зарласан билээ. Энэ хүрээнд өнөөдөр “СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн Сэтгэл судлалын багш, докторант Ж.Айганым “Сэтгэлзүйн тогтвортой байдалд стрессийн хүчин зүйл нөлөөлөх нь” сэдвээр багш, ажилчдад лекц тавилаа.

Тус сургалтыг “СИТИ” Их сургуулийн Багш хөгжлийн төвөөс зохион явуулж буй юм.