- “СИТИ” Их сургууль 2024 онд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ. Манай сургууль өмнө нь 2005, 2010 онд магадлан итгэмжлэгдэж байсан билээ.
- “СИТИ” Их сургуулиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээ, судалгааны “CITI SCIENCE” сэтгүүл crossref.com бүртгэлийн системд бүртгэгдэн, албан ёсоор DOI дугаартай боллоо.
- Хүмүүн хорвоо нийгэмлэг, Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралд, “СИТИ” Их сургуулийн анхны Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэн агсны намтар, түүхийн ном хэвлэгдэв.
- “СИТИ” Их сургууль Франц улсын Ницца хотын Côte d’Azur-ийн их сургуультай хамтран “Эрасмус” олон улсын оюутан солилцооны төсөл (2024-2027) хэрэгжүүлж эхэллээ.
- Багш, сургуулийн өмнөх боловсрол, Багш, гадаад хэлний боловсрол (англи хэл), Сувилахуй, Багш, хөгжмийн боловсрол бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдлээ.
- “СИТИ” Их сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны силикон гоо сайхны протезын лаборатори байгуулагдлаа.
- “СИТИ” Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор, профессор Ж.Тэмүүжин дэлхийн топ 2%-ийн судлаачдын жагсаалтад багтлаа. Энэхүү нэр хүндтэй үнэлгээ нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын судалгааны бүтээлийг үнэлдэг Стэнфордын их сургуулиас гаргадаг жагсаалтад тулгуурладаг юм.
- “СИТИ” Их сургуулийн CITI CAMPUS NEWS сонин гарч эхэллээ.
- СИТИ “Аянга” баг сагсан бөмбөгийн Оюутны лигийн аварга болж, 4 дэх удаагаа үндэсний аварга боллоо.
- “СИТИ Аянга” волейболын шигшээ баг байгуулагдлаа.
“СИТИ” Их сургуулийн эрдэмтэн багш, ажилчид, оюутан залуустаа амжилт бүтээлээр дүүрэн шинэ оны мэнд дэвшүүлье!