Q. “СИТИ” Их сургууль Монголын их, дээд сургуулиудын дунд хэддүгээр байрт эрэмбэлэгдэж байна вэ?
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны төв, олон улсын их сургуулиудын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас гаргасан Монголын их, дээд сургуулиудын эрэмбэ, чансаанд “СИТИ” Их сургууль 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс Япон, Вьетнам, Тайланд зэрэг орны хөндлөнгийн шинжээчдийг оролцуулан 2024 онд зохион байгуулсан Монголын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын сэтгэл ханамжийн үнэлгээгээр “СИТИ” Их сургууль 6 дугаар байранд эрэмбэлэгдсэн.
Q. “СИТИ” Их сургууль хэзээ үүсгэн байгуулагдсан бэ? Магадлан итгэмжлэгдсэн үү?
“СИТИ” Их сургууль 1998 онд үүсгэн байгуулагдсан, хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг юм.
Манай сургууль Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд 2005, 2010, 2024 онуудад магадлан итгэмжлэгдэж, 2012 онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас аттестатчилагдсан болно.
Q. “СИТИ” Их сургуулийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үү?
Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн диплом аль ч улсад хүлээн зөвшөөрөгддөг. Манай сургуулийг төгсөгчид гадаадын улс орнуудад амжилттай суралцаж байна.
Q. Гадаад харилцаа болон оюутан солилцооны ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ?
“СИТИ” Их сургуулийн бусдаас ялгарах онцлог бол тогтвортой хөгжүүлж байгаа гадаад харилцаа, хамтын ажиллагаа юм. Бид Ази, Номхон далайн бүсийн их сургуулиудын солилцооны (UMAP) байгууллагын гишүүн бөгөөд Европын Холбоо, БНФУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Тайланд, Малайзын дэлхийд эрэмблэгдсэн, нэр хүндтэй 40 гаруй их, дээд сургуультай түншлэлийн гэрээ байгуулан, дараах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд:
- оюутан, багш, ажилтны солилцоог хөгжүүлэх;
- сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
- багш, судлаачид хамтарсан судалгааны ажил эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
- боловсрол, соёл, судалгааны олон талт үйл ажиллагаа хамтран зохион байгуулах.
Манай сургууль Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй хэрэгждэг ERASMUS хөтөлбөрийг 3 удаа амжилттай хэрэгжүүлсэн бол 2023 оноос 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай “СИТИ” Их сургууль 2013-2017 онд хэрэгжүүлсэн ERASMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ солилцооны хөтөлбөрийн зохицуулагчаар сонгогдож, уг төслийн хүрээнд 30 гаруй багш, ажилтан, оюутан Франц, Итали, Польш Улсад тэтгэлэгтэйгээр амжилттай суралцах боломжийг олгосон юм.
Европын Холбооноос 2023-2026 онд хэрэгжүүлж буй олон улсын “DIGITAL MOVE” төслийг “СИТИ” Их сургууль тэргүүлж байгаа бөгөөд энэхүү төсөлд Ази, Европын 13 их сургууль оролцож байна. Түүнчлэн 2024-2027 онд хэрэгжих оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай оюутнууд Францын Кут д’Азурын их сургуульд нэг улирал суралцах бол багш, профессорууд богино, дунд хугацаанд тус сургуульд очиж ажиллан туршлага судлах боломж бүрдлээ.
“СИТИ” Их сургуулийн зүгээс дараах хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлж байна. Үүнд:
· “МИКА-Цалинтай дадлагажигч хөтөлбөр”-ийн хүрээнд Хүмүүнлэгийн сургуулийн оюутнууд Япон улсад 1 жил дадлага хийж, япон хэлний мэдлэг, чадвараа бататган хөгжүүлэх;
· “Labor force-Цалинтай дадлагажигч хөтөлбөр”-ийн дагуу аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд Япон улсад 1 жил дадлага хийж, япон хэл, мэргэжлийн мэдлэг, чадвараа бататган, туршлага судлах;
· Гоо сайхны ухааны сургуулийн оюутнууд БНСУ-ын SUNGKYUL их сургуульд 1 жил суралцах;
· Бизнесийн сургуулийн агаарын тээврийн үйлчилгээний ангийн оюутнууд БНСУ-ын INDUK их сургуульд 1 жил суралцах;
· БНСУ-ын KOREA NAZARENE их сургуульд 1 жил суралцах хөтөлбөр.
Q. “СИТИ” Их сургууль хаана байрладаг вэ?
“СИТИ” Их сургууль хотын төвийн “А” бүсэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, Сэлбэ голын баруун эрэгт байрладаг. Манай сургууль нийслэл Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас холгүйхэн оршдог бөгөөд Үндэсний төв номын сан /шинэ барилга/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Америк, Хятад, Энэтхэг зэрэг улсын Элчин сайдын яамдууд, Емарт худалдааны төв, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, МУИС, ШУТИС зэрэг томоохон их сургуулиуд хаяа залган байршдаг.
Q. Ямар мэргэжлээр элсэлт авдаг вэ?
“СИТИ” Их сургууль бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Та манай цахим хуудасны доорх линкээр орж, уг хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
1/ Бакалаврын өдрийн ангийн хөтөлбөр https://citi.edu.mn/bachelors-degree/
2/ Магистрын хөтөлбөр https://citi.edu.mn/master12/
3/ Докторын хөтөлбөр https://citi.edu.mn/dr/
Q. Элсэлтийн бүртгэл хэзээ явагдах вэ?
Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл жил бүрийн 6-8 сард явагддаг. Харин магистр, доктор, бакалаврын эчнээ хөтөлбөрийн бүртгэл тухайн хичээлийн жилийн хавар 2 сард, намар 9 сард явагддаг.
Q. Онлайнаар бүртгүүлж болох уу?
Болно. Та манай цахим хуудсанд https://citi.edu.mn/online_registration/ нэвтэрч, цахимаар бүртгүүлээрэй.
Хэрхэн бүртгүүлэх талаарх видео зааврыг мөн уг цахим хуудсанд байршуулсан болно.
Q. Элсэхэд тавих шаардлага, бүрдүүлэх материалын тухай мэдээлэл өгнө үү?
1/ Бакалаврын хөтөлбөр:
- ЭЕШ-ын батламж;
- Боловсролын үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
- Сурагчийн хувийн хэрэг;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь;
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг.
Зохих шаардлагыг ханган элсэн орсон оюутан 8 дугаар сарын 10-15-ны хооронд сургуульд ирж, бүртгүүлэх бөгөөд онлайнаар бүртгүүлсэн элсэгчид дээр дурдсан бичиг баримтуудыг эх хувиар нь авчирч Сургалтын бодлого, зохицуулалтын газарт өгнө.
Монголын их, дээд сургуулиудын консорциумын хөтөлбөр сонголтоор суралцах эрхийн бичиг авсан орон нутгийн элсэгчид тогтоосон хугацаанд сургуульд ирж бүртгүүлснээр суралцах эрх нь нээгдэнэ.
2/ Магистрын хөтөлбөр:
- Бакалаврын дипломын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь;
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг.
3/ Докторын хөтөлбөр:
- Магистрын дипломын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь;
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг.
Q. Сонгосон мэргэжлээ эзэмшихийн тулд ямар хичээлээр ЭЕШ өгөх шаардлагатай вэ?
Та сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцахын тулд дараах хичээлээр ЭЕШ амжилттай өгсөн байх ёстой. Үүнд:
Тайлбар: Ур чадварын шалгалт өгөх элсэгч нь:
- дуулаач, жүжиглэх урлаг, бүжиглэх урлаг, хөгжмийн урлаг хөтөлбөрт сонсгол, ритм, этюд, дуу, шүлэг, анхаарал, хөдөлгөөний эвсэл буюу бүжгийн;
- дизайн, барилга, архитектурын хөтөлбөрт хар зургийн шалгалт тус тус өгнө.
Q. ЭЕШ өгөхгүй элсэж болох уу?
Зөвхөн дараах тохиолдолд ЭЕШ өгөхгүй байж болно. Үүнд:
1/Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших;
2/Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгсөөд мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт элсэх;
3/Элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;
4/Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт;
5/Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан.
Дээр дурдсанаас бусад тохиолдолд БШУЯ-наас тавьсан шалгуурын дагуу заавал ЭЕШ өгсөн байх шаардлагатай.
Q. Сургалтын төлбөр хэд вэ?
Сургалтын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас аваарай. Үүнд:
1/ Бакалаврын хөтөлбөр: https://citi.edu.mn/2021/02/20/payment/
2/ Магистрын хөтөлбөр: https://citi.edu.mn/2021/02/20/payment/
3/ Докторын хөтөлбөр: https://citi.edu.mn/2021/02/20/payment-dr/
Q. Төлбөр төлөх дансны дугаар хэд вэ?
Төлбөр төлөх дансны дугаар: Голомт банк, 1102100119 тоот данс
Хүлээн авагч: “СИТИ” Их сургууль
Та гүйлгээний утга дээр өөрийн овог, нэр, суралцах ангиа тодорхой бичээрэй.
Q. Хөнгөлөлт, урамшууллын талаар мэдээлэл өгнө үү?
“СИТИ” Их сургуульд элсэгч тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд сургалтын төлбөрөөс хөнгөлж, чөлөөлдөг. Та манай цахим хуудасны https://citi.edu.mn/khunglult-chuluulultiin-hemjee/ линкээр орж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Q .Ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой вэ?
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгүүдийг жил бүр олгодог.
Мөн Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн анхны Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн анхны дарга агсан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит “Дэмбэрэлцэрэн сан”-гийн болон “СИТИ Их сургуулийн Удирдах зөвлөлийн нэрэмжит тэтгэлгүүдийг жил бүр олгодог билээ. Тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүйтэй доорх линкээр орж танилцана уу.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг https://citi.edu.mn/2021/02/20/scholarship-of-the-president-of-mongolia/
- Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг https://citi.edu.mn/2021/02/20/scholarship-of-the-prime-minister-of-mongolia/
- “Дэмбэрэлцэрэн” сангийн тэтгэлэг
“Дэмбэрэлцэрэн сан”-гаас жил бүр мэдлэг боловсролоороо бусдыгаа манлайлан шалгарсан тус сургуулийн Хууль зүйн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн ангийн 5 оюутанд тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг олгоно. https://citi.edu.mn/2021/02/20/dembereltseren-foundation-scholarship/
4. Удирдах зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудад “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг олгоно. https://citi.edu.mn/2021/02/20/scholarship-citi-university/
5. ГОЛОМТ БАНКНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм. https://citi.edu.mn/2021/02/20/golomt-bank-scholarship-program/
Q. Шилжих болон шилжин ирэх бол хаана хандах вэ?
1/ Сургуулиас шилжих хүсэлтэй оюутнууд, анги удирдсан багш болон харьяа салбар сургуулийн захиралд мэдэгдэж, сургалтын төлбөрийн өргүй болсон байна. Тойрох хуудас зуруулсны дараа Сургалтын бодлого, зохицуулалтын газраас бичиг баримт болон суралцсан хугацааны дүнгээ авах боломжтой болно.
2/ Сургуульд шилжин ирэх хүсэлтэй оюутнууд тухайн сургуульд элсэн орсон, гарсан тушаал болон дүнгийн хуудсаа “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт шалгуулна. Ямар нэг зөрчилгүй бол орох боломжтой мэргэжлийн хөтөлбөртөө бүртгүүлэх боломжтой болно. Дараа нь анги удирдсан болон харьяа тэнхимийн багш нартаа дүнгээ өгч, дүйцүүлэлт хийлгэнэ.
3/ Хэрэв гадаадаас шилжин ирэх бол мөн адил тухайн сургуульд элсэн орсон баримт бичиг, дүнгийн тодорхойлолт хэрэгтэй болно.
Q. Оюутны үнэмлэх яаж авах вэ?
“СИТИ” Их сургуульд элсүүлэх тухай тус сургуулийн Ерөнхийлөгчийн тушаал гарсан тохиолдолд оюутан, магистрант, докторантын үнэмлэх олгоно. Үнэмлэхээ гээсэн, алдсан, үрэгдүүлсэн тохиолдолд Сургалтын бодлого, зохицуулалтын газарт хандаж, нөхөн авч болно.
Q. Тодорхойлолт хэрхэн авах вэ?
“СИТИ” Их сургуулийн оюутан, магистрант, докторант мөн болох тухай, мөн суралцаж байх хугацааны дүнгийн албан ёсны тодорхойлолтыг Сургалтын бодлого, зохицуулалтын газар гаргана.
Дүнгийн албан бус тодорхойлолтыг оюутан мэдээллийн сангаас төлбөргүй авч болно. Суралцаж буй хугацааны дүнгийн тодорхойлолтод тухайн оюутны судалсан хичээлээр авсан нийт дүн (амжилтгүй дүнг мөн адил хамаарна)-г оруулна.
Төгссөн тухай тодорхойлолт, дипломын хавсралт дахь дүнгийн албан ёсны магадлагааг сургалтын бодлого, зохицуулалтын газар олгоно.
Q. Диплом нөхөж олгоход ямар материал бүрдүүлэх вэ?
“СИТИ” Их сургуулийг 2002 оноос хойш төгссөн төгсөгчийн хаясан, гээсэн, устаж үгүй болсон, ашиглах боломжгүй болсон, овог нэр солих дипломыг төгсөгчийн бичгээр гаргасан хүсэлтээр нөхөн олгоно. Нөхөн олгож буй дипломд төгссөн үеийн тушаалын огноо, хуучин дипломын дугаар тавигдах бөгөөд одоо ажиллаж буй Ерөнхийлөгч, холбогдох хүмүүсийн гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажна.
Нөхөн олгосон дипломд дахин олгосон тухай тэмдэглэгээг заавал хийнэ. Диплом нөхөн авахад дипломын материалын өртөг болон үйлчилгээний хураамжид төлбөр төлнө. Төлбөрийн хэмжээг “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч тогтооно.
Хувь хүний хүсэлтээр тодорхойлолт, лавлагаа монгол хэлээр гаргахад 5000 төгрөг, англи хэлээр гаргахад 10.000 төгрөг, мөн архивын бичиг баримт авахад 5000 төгрөг тус тус үйлчилгээний төлбөрт төлнө.
Q. Гадаад оюутнууд “СИТИ” Их сургуульд элсэж, суралцахад ямар материал бүрдүүлэх вэ?
“СИТИ” Их сургуульд суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан Гадаадын иргэдийг суралцуулах журмын дагуу элсүүлдэг бөгөөд элсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Дэлгэрэнгүй анкет /CV/;
- Хувийн өргөдөл;
- Эрүүл мэндийн тодорхойлолт;
- Гадаад паспорт ба баталгаажуулсан хуулбар /орчуулгын хамт/;
- Боловсролын зэргийн үнэмлэх, диплом, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт;
- 3*4 хэмжээний зураг;
- Элсэлтийн хураамж.
Q. Гадаад оюутан онлайнаар суралцаж болох уу?
“СИТИ” Их сургуульд танхимын болон онлайн хэлбэрийг хослуулан суралцаж болно.
Q. Виз хаана мэдүүлэх вэ?
Гадаад оюутан эхлээд “СИТИ” Их сургуульд суралцах түвшиндээ бүртгүүлсний дараагаар Суралцах эрхийн бичгээ хүлээн авна. Бүртгүүлсэн гадаад суралцагчийн виз мэдүүлэх ажлыг “СИТИ” Их сургууль Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар, тухайн оронд суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд танилцуулж, зөвшөөрөл авсны дараа суралцагч визээ амьдарч байгаа улс, хотынхоо аль ойр байгаа Элчин сайдын яам, консулын газраас авна.
Q. Оюутны дотуур байртай юу?
Бид оюутны байрны 60 өрөөнд гадаад оюутан хүлээн авах боломжтой. Өрөө нь 2-4 ортой.
Q. Сургалт ямар хэл дээр явагдах вэ?
Сургалт англи, хятад хэл дээр явагддаг.
Хөдөлмөр эрхлэлт
Манай төгсөгчдийн 90 гаруй хувь нь төгсөөд шууд ажлын байранд зуучлагддаг. Мөн бид оюутан, төгсөгчдөө ажилд ороход, өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд нь туслах зорилгоор “CitiZone” инновац, бизнес хөгжлийн төв байгуулсан.
Энэхүү ажлын хүрээнд “СИТИ” хөдөлмөрийн бирж шинээр байгуулж, оюутан, төгсөгчид болон ажил олгогчдыг холбох гүүр бий болгоод байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нар манай www.citi.edu.mn цахим хуудасны “Төгсөгч” цэсний “СИТИ хөдөлмөрийн бирж”-д хандаж, хайж байгаа ажилтан, хүний нөөцөд тавигдах шаардлага, мэргэжлийн чиглэл, ур чадварын талаар бичихэд хангалттай юм.