ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Монгол Улсын Дээд шүүхийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Гавьяат хуульч “СИТИ” Их сургуулийн анхны Удирдах зөвлөлийн дарга Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит Хууль зүйн сургууль 2017 оноос эхлэн Нийтийн эрх зүйн тэнхим болон Хувийн эрх зүйн тэнхим, Клиник сургалтын төв гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй ажиллаж байна. Манай сургууль хувь хүний болон нийгмийн хариуцлагыг өндрөөр ухамсарласан, эрх зүйн онол, арга зүй эзэмшсэн, хууль хэрэглэх, судалгаа, шинжилгээ хийх, өндөр чадвартай, ёс зүйтэй хууль зүйн салбарын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.