Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага
Хугацаа: 1.5 жил
Нийт кредит: 30 кредит
Хөтөлбөрийн зорилго
Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь дэлхийн шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Сургуулиа амжилттай суралцаж төгссөнөөр Та чанартай боловсролын зэрэг хүртэхээс гадна XXI зууны бизнес, менежментийн сорилтуудыг даван туулах, шийдвэрлэхэд бэлтгэгдэнэ.
Хөтөлбөрийн зорилтууд:
- Менежментийн онол, практик ойлголт, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох;
- Бизнес, менежментийн салбарын орчны талаар судалгаа хийх чадвар эзэмшүүлэх;
- Олж авсан мэдлэг, ур чадвараа практикт хэрэгжүүлэх, менежментийн төлөвлөлт хийх, шийдвэр гаргах чадвартай болгох;
- Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
- Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгодоо хүрэх давуу болон сул талаа ойлгоход нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
- Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарласан, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ санаа, шилдэг шийдэл боловсруулах, тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олох чадвар эзэмшүүлэх.
Хөтөлбөрийн нэр: Аялал жуулчлалын менежмент
Хугацаа: 1.5 жил
Нийт кредит: 30 кредит
Хөтөлбөрийн зорилго
Аялал жуулчлалын магистрын хөтөлбөр нь дэлхийн шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Сургуулиа амжилттай суралцаж төгссөнөөр Та чанартай боловсролын зэрэг хүртэхээс гадна XXI зууны аялал жуулчлалын салбарын хөгжлийн сорилтуудыг даван туулах, шийдвэрлэхэд бэлтгэгдэнэ.
Хөтөлбөрийн зорилтууд:
-
- Аялал жуулчлалын салбарт үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг бэлтгэх;
- Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын орчин үеийн менежментийн онол, практик, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох;
- Үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын соёлыг бий болгох онолын үзэл баримтлал, практикт хэрэглэх арга хэрэгслүүдийн талаар судлах, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх;
- Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
- Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарласан, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ санаа, шилдэг шийдэл боловсруулах, тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олох чадвар эзэмшүүлэх.