УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Тэтгэлгийн зорилго

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, авьяас, ур  чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудад “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг олгоно.

Шалгуур үзүүлэлт

Дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан оюутанд “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

1/ Шинжлэх ухаан, урлаг спортын улсын болон олон улсын чанартай уралдаан, тэмцээнд эхний 3 байранд шалгарсан;

2/ Сагсан бөмбөг болон бусад спортын цолтой;

3/ Өөрийн амьдралын зорилгын талаар эссэ бичсэн байх /А4 хэмжээ, үсгийн фонт Times new roman, үсгийн хэмжээс 12, мөр хоорондын зай 1.5 байна, 4 хуудсанаас ихгүй/.

Материал хүлээн авах, хүргүүлэх

Шалгуур үзүүлэлтүүдийт бүрэн хангасан оюутан/элсэгч холбогдох баримт, материалыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт хүлээлгэн өгнө.

Тэтгэлэг олгох

“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлөөс шалгаруулалтыг зохион байгуулж, жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдөр өргөмжлөл, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн