ДИПЛОМ ОЛГОХ

Төгсөх оюутан дипломын ажил болон төгсөлтийн шалгалтыг “С“ ба түүнээс дээш дүнтэй хамгаалах, өгөх үүрэгтэй. Дипломын ажлаа амжилтгүй хамгаалсан болон төгсөлтийн шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн, мөн хүндэтгэх шалтгаанаар шалгалтанд ороогүй оюутныг тодорхой хугацаагаар хойшлуулах ба уг хугацааг төгсөлтийн салбар комиссоос тогтооно.

Төгсөлтийн салбар комисс нь дипломын ажил болон төгсөлтийн шалгалтыг амжилттай хамгаалсан, өгсөн оюутнуудын дүнг баталсан шийдвэр ба төгсөгчдөд тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг бүхий диплом олгох тухай тогтоол гаргана.

Төгсөлтийн салбар комиссын тогтоолыг үндэслэн нэр бүхий төгсөх оюутанд СИТИ Их сургуулийн Ерөнхийлөгчийн тушаалаар тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг бүхий диплом олгоно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн