ХОРИГЛОХ ЗҮЙЛ

Хориглох зүйл 

“СИТИ” Их сургуулийн оюутан, магистрант, докторант нь хичээлийн байранд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 

1/ танхайрах, бусдыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх; 

2/ мансууруулах бодис хэрэглэх, архи, согтууруулах ундаа уух, эзэмших, тараах, худалдах, дамжуулах, бэлэглэх; 

3/ хууль тогтоомж, нийгмийн хэв журам, сургуулийн дүрэм, журам, зааврыг зөрчих, сургалтын шинжлэх ухааны үзэл баримтлалын эсрэг чиглэсэн ухуулга, сурталчилгаа явуулах; 

4/ бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэх, ашиглах боломжгүй болгох зэргээр зүй зохисгүй, бүдүүлэг авир гаргах;

5/ сургуульд тэсэрч дэлбэрэх, галын аюултай гэх мэт зөвшөөрөгдөөгүй материал авчрах, эзэмших;

6/ бусдыг ялгаварлан гадуурхах болон нэр хүндийг гутаах, гүжир гүтгэлгийн өнгө аяс бүхий захиа дүрс илгээх, дамжуулах; 

7/ Хичээлээс хоцрох, хүндэтгэх шалтгаангүй таслах, бие даалтын ажил гүйцэтгэхэд хуулах, хууран мэхлэх зэрэг шударга бус арга заль үл хэрэглэх

8/ хичээлийн цагаар бусдад саад болж, шалтгаангүйгээр ажлыг нь тасалдуулах, ажлын өрөө, орчинд зөвшөөрөлгүй нэвтрэх;

9/ үймүүлж шуугин бусдыг анхаарлыг сарниулах зэргээр хичээлийн дэг журмыг зөрчих

10/ зориулалтын бус газар хог хаях, цонхны тавцан дээр суух, байрны хана, хаалга, ширээ, цонх, эд хогшил дээр эрээчих, бохь наах, эд хогшил, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, үзүүлэнг гамгүй эдэлж гэмтээх;

11/ сургуулийн захиргаа, холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр анги танхим, хичээлийн байрнаас эд хөрөнгө шилжүүлэн зөөх, авч гарах;

12/ хичээлийн үеэр гар утсаар ярих. 

Хариуцлага 

1/ Ёс зүйн хэм хэмжээ, дүрэм, журмыг зөрчсөн оюутан, магистрант, докторантад зөрчлийн хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан сануулах, донгодох, учирсан хохирлыг төлүүлэх, сургуулиас хасах хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцно. 

2/ Сургуулиас хасагдах шийтгэл хүлээсэн суралцагчид сургалтын, дотуур байрны төлбөрийг нь буцаан олгохгүй. 

3/ Зөрчлийг СИТИ Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуралд Оюутны зөвлөлийн төлөөлөл оролцоно.

4/ Эрүү, иргэний хуулиар шийтгэгдэх ёстой зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн