“СИТИ” Их сургуулийн оюутан, магистрант, докторант нь хичээлийн байранд дараах журмыг дагаж мөрдөнө. Үүнд:
1/ бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
2/ анги, танхим, лаборатори, кабинет, ариун цэврийн өрөө, коридор, номын сан, хоолны газрын эд хогшлыг ариг гамтай эдлэх;
3/ бусдын зүй ёсны шаардлагыг биелүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох, хичээлийн дэг журмыг зөрчихгүй байх;
4/ галын аюул, хулгай, ус алдалт зэрэг гарч болзошгүй аливаа аюул, ослын талаар сонор сэрэмжтэй байж, осол, зөрчлийг мэдсэн даруйд холбогдох албан тушаалтан, жижүүрт шуурхай мэдэгдэх;
5/ сургуулийн захиргаа зөвшөөрснөөс бусад газарт худалдаа, үйлчилгээ явуулахгүй байх;
6/ хичээлийн байрны цахилгаан ба сантехникийн тоног төхөөрөмжийг дур мэдэн оролдох, өөрчлөх, солих, салгах;
7/ цонх, салхивч, усны цорго онгорхой орхихгүй байх;
8/ хичээлийн байранд мөрдөх дэг журмыг зөрчигчдөд шаардлага тавих, зөрчлийг арилгуулах;
9/ хичээлийн байранд орой 20.00 цагаас хойш ажиллах шаардлагатай бол сургуулийн захиргаа, холбогдох албан тушаалтнаас заавал зөвшөөрөл авна. Мөн ажлын бус өдөр хичээллэх, ажиллах шаардлагатай бол энэ заалтыг баримтална;
10/ хичээлийн хуваарьт өрөөг дур мэдэн солих, зориулалтын бусаар ашиглах;
11/ сургуулийн захиргааны зөвшөөрөлгүй хичээлийн байранд жагсаал, цуглаан зохион байгуулах;
12/ сургуулийн орчинд тамхины иш, хог цаас , шүлс цэр хаяхгүй байх.