“Үндэсний шилдэг багш”, “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулна

БШУЯ, Багшийн хөгжлийг дэмжих “Боловсрол сан”-тай хамтран “Дэлхийн шилдэг багш-Монголд” төслийн хүрээнд “Үндэсний шилдэг багш”, “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж байна.
Бүртгэл дуусахад хагас сарын хугацаа үлдээд байна.
Нэгдүгээр шатанд үндэсний шилдэг 50 оюутан шалгарах бол 2 дугаар шатанд үндэсний шилдэг 10 оюутан шалгаруулж, тэдний өргөдлийг дэлхийн шалгаруулалтад илгээх юм.
Дараах пэйж болон сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Вэб хуудас: www.teacherprize.mn
“Үндэсний шилдэг багш” шалгаруулалтад оролцохдоо Та www.teacherprize.mn сайт дахь Шилдэг багш цэсийн өргөдөл хэсгийг сонгон, асуултуудад зааврын дагуу хариулан өргөдлөө илгээх боломжтой. Оюутнууд мөн адил Шилдэг оюутан  цэсэнд хандах бөгөөд дараах асуултуудад зааврын дагуу хариулан өргөдлөө илгээгээрэй.
Багш, оюутнууддаа амжилт хүсье!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.