XVIII зууны Францын агуу сэтгэгчдийн нэг Франсуа-Мари Аруэ Вольтерийн “Бабилоны гүнж” туужийг “СИТИ” Их сургуулийн Гадаад харилцааны албаны захирал Т.Алтанцэцэг орчуулан номын дээжээсээ сургуулийнхаа хамт олонд гардуулан өглөө.
Франц, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй тэрбээр сургуулийн гадаад харилцааг хариуцан ажиллахын зэрэгцээ олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлж, гадаадын зохиолчдын алдартай бүтээлүүдийг орчуулах зэргээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргаж буй манай шилдэг мэргэжилтнүүдийн нэг юм.
“СИТИ” Их сургуулийн хамт олны өмнөөс Т.Алтанцэцэг захиралдаа баяр хүргэж, ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.