“СИТИ” Их сургуульд цахим сургагч буюу “Цахим элч” нарыг бэлтгэнэ

“СИТИ” Их сургууль “Digital Move” төсөл хэрэгжүүлж буй билээ. Энэхүү төсөл нь Монгол, Вьетнам хоёр улсын дээд боловсролын байгууллагад их сургууль, сургалт-үйлчилгээ, хувь хүн, нийгэм гэсэн 4 түвшинд цахим өөрчлөлт хийх зорилготой юм. Европын Холбооны Эрасмус+ (ERASMUS+) Дээд боловсролын байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах хөтөлбөрийн хамтарсан санхүүжилттэй уг төслийн багт Монгол, Вьетнамын 11 их сургууль, Словакын Кошице хотын Техникийн их сургууль, Францын Côte d’Azur-ийн их сургууль оролцож, Европын их дээд сургуулиудын сайн туршлагаас солилцож байна. Төслийн хүрээнд “СИТИ” Их сургуульд цахим сургагч буюу “Цахим элч” нарыг бэлтгэх юм.  Энэхүү төслийн багш, ажилтан, оюутан, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй багийн анхны уулзалт амжилттай болж өнгөрлөө.  Цахим элч нар төслийн үр дүнг олон нийтэд түгээх юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн