2030 ОН ГЭХЭД ДЭЛХИЙ ДАЯАР 700 САЯ ХҮН УСНЫ ХОМСДОЛ ОРЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Өнөөдөр” СИТИ” Их сургуулийн багш нарт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Ахлах инженер Д.Наранчимэг усны хэрэглээ, усны үнэ цэнэ, дэлхийн усны нөөцийн талаарх лекц уншиж, усаа хэрхэн хайрлан хамгаалах, аригнан гамнах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Тэрбээр, ус хэмнэх нь зөвхөн унд, ахуйн усны хэрэглээг бууруулах биш, усны цоргыг онгорхой орхихгүй, эвдэрсэн тоног төхөөрөмжийг цаг тухайд нь засварлах, усыг сул асгахгүй байх явдал гэдгийг онцлов. 

Ус бол хүн төрөлхтний амьдралын үндсэн эх үүсвэр бөгөөд зөв зохистой ашиглахгүй бол бид усны хомсдолтой тулгарч, хүн төрөлхтний ирээдүйд усны хомсдол нүүрлэх аюултайг анхаарууллаа. 

2030 он гэхэд дэлхий даяар 700 сая хүн усны хомсдол орж болзошгүй байгааг Д.Наранчимэг инженер онцлон тэмдэглэв. 

Түүний хэлсэнчлэн, усны үнэ цэнэ, хязгаарлагдмал нөөцийг бидний зөв хэрэглээ, зохистой хандлагаар хамгаалахад чухал үүрэгтэй.  Мөн бохир усны хэрэглээг бууруулах, хэмнэлттэй хэрэглээний зарчмыг өдөр тутамд хэрэгжүүлэх нь усны нөөцөө хамгаалахад нэн чухал нөлөө үзүүлнэ гэдгийг нэмж хэллээ. 

Ус бол зөвхөн амьдралын эх үүсвэр төдийгүй байгаль орчны тэнцвэрт байдал, хүн төрөлхтний амьдралын үндсэн хэрэгцээ юм.