Казах үндэстний “МОНГОЛЫН НАУРЫЗ 2025” арга хэмжээ энэ сарын 22-нд нийслэл хотын төв талбайд болж өнгөрсөн билээ

Казах үндэстний “МОНГОЛЫН НАУРЫЗ 2025” арга хэмжээ энэ сарын 22-нд нийслэл хотын төв талбайд болж өнгөрсөн билээ. Энэхүү арга хэмжээг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд "СИТИ" Их сургуулийн Урлагийн сургуулийн багш нар болон Жүжиглэх, найруулах урлагийн тэнхим, Бүжиглэх урлагийн тэнхимийн оюутнууд голлон оролцлоо.

АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН УРАН БҮТЭЭЛЧИД:

  • Зохион байгуулагчаар – “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн захирал, Баян-Өлгий аймгийн УБ хот дахь нутгийн зөвлөлийн соёл урлаг хариуцсан дарга, СТА, дуучин М.Толхын,
  • Ерөнхий найруулагчаар – “СИТИ” Их сургуулийн  Урлагийн сургуулийн Жүжиглэх найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч, СТА Ш.Мөнхтуяа,
  • Бүжиг дэглээчээр - Бүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч, СТА М.Нямтайван, бүжгийн багш, СТА Ж.Номгонмаа,
  • Жүжигчин – “СИТИ” Их сургуулийн багш Э.Анужин
  • Туслах – “СИТИ” Их сургуулийн багш Г.Ган-Очир
  • Гоцлол бүжигчид – “СИТИ” Их сургуулийн оюутан Айсулу, Гэрэлцэцэг

Наурызын баярын зохион байгуулалтад орж ажилласан багш, оюутнууддаа халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.