“СИТИ” Их сургууль БНСУ-ын Шинхан Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Энэ хүрээнд “СИТИ” Их сургуулийн оюутнууд 2+2, 3+1 хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.
Шинхан их сургуулийн Гоо сайхны тэнхим “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулиас #2 оюутныг жил бүр 1-2 семестерийн хугацаанд тэтгэлэгтэй суралцуулна.
Энэхүү хөтөлбөрөөр оюутнууд зөвхөн #бакалаврын түвшинд төдийгүй, #магистрын түвшинд ч суралцах боломжтой. Мөн Солонгос хэлний бэлтгэл болон үндсэн хөтөлбөрт суралцсан оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД:
- Багш, оюутан солилцоо
- Сургалт судалгаа
- Эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаар хамтрах юм.
https://en.shinhan.ac.kr/en/index.do