ДУСАЛ БҮРИЙГ ХЭМНЭ. УЧИР НЬ ДУСАЛ БҮР ҮНЭ ЦЭНЭТЭЙ

СИТИ" Их сургуулийн багш, оюутнуудад өнөөдөр Усны газрын дарга, доктор /Ph.D/ З.Батбаяр "Дусал бүр үнэ цэнэтэй" сэдвээр сонирхолтой, ач холбогдолтой лекц уншлаа.
Энэхүү илтгэлд усны хомсдол, түүний нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөө болон усны нөөцийг хэмнэх, зүй зохистой ашиглах арга замуудыг онцолж, хүн бүр дусал усны үнэ цэнийг ойлгож, хариуцлагатай байхыг уриалсан юм.
Түүнчлэн усыг хэмнэхийн чухлыг бодит жишээ, статистик, ирээдүйд гарч болзошгүй хямралын талаар ч онцлов.
Усыг өдөр тутамдаа зөв зохистой хэрэглэх нь байгаль орчиндоо оруулж буй том хувь нэмэр гэдгийг онцлон, оюутан залуусыг усыг хайрлан гамнах дадлыг өөрсдөөсөө эхлүүлэхийг уриаллаа.