”ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл энэ өдрийг 2024 онд “ЧИХРИЙН ШИЖИН БА САЙН САЙХАН БАЙДАЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуйн тэнхим, CITI NURSING клубээс “СИТИ” Их сургуулийн багш, оюутнуудад чихрийн шижин өвчний тархалт, шинж тэмдэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулах гэж байна. 

Багш, оюутнууд та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Хаана: CITI ZONE

Хэзээ: 2024.11.14 11:00цагт