“BEAUTY MASTER 2021” Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны сургуулийн багш, оюутнууд БНСУ-д цахимаар зохион байгуулагдсан “BEAUTY MASTER 2021” тэмцээний оюутан, мэргэжлийн болон мастер ангилалд тус тус амжилттай оролцлоо.
Уг тэмцээнд 7 орны 1700 гаруй хүн оролцсоноос “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны сургуулийн багш Г.Хос-Эрдэнэ мастер төрөлд оролцож, Тэргүүн байр эзэлсэн байна.
 
Харин оюутны төрөлд IV курсийн оюутан Ө.Хонгорзул “Character make up” төрөлд Тэргүүн байр, “Fashion make up” төрөлд II байр эзэлж, мөнгөн медаль авсан бол III курсийн оюутан Г.Номин “Fanky make up” төрөлд оролцож алтан медалиар энгэрээ мялаажээ.
 
Мөн III курсийн оюутнууд болох С.Балбармаа “Fantasy make up” төрөлд оролцож алт, Э.Намуунзул “Creative-тайралт” төрөлд оролцож, алтан медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.
 
Үүгээр зогсохгүй III курсийн оюутан Ц.Хулан “Skin care-нүүрний массаж” төрөлд оролцож тусгай байр эзэлсэн бол Ц.Жавзан “Salon art hand & pad” төрлөөс Тэргүүн байр, “Plan art” төрлөөс алтан медаль хүртлээ.
 
Уг тэмцээнэээс Монгол Улс нийт 4 Тэргүүн байрын шагнал хүртсэн нь бүгд “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны сургуулийн багш, оюутнуудын амжилт байлаа. Өөрөөр хэлбэл, манай сургуулийнхан оролцсон бүх төрөлдөө шагналт байр эзэлж, 4 алт, 1 мөнгө, 1 тэргүүн байрын шагналыг тус тус хүртсэн юм.
 
Олон улсын гоо сайхны мастеруудын “BEAUTY MASTER 2021” K-Beauty Global festival тэмцээний шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2021 оны 06-р сарын 10-ны өдөр 14.00 цагт БНСУ-ын Бусан хотын Панганы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.
 
Чадварлаг багш, хамт олон шилдэг оюутнууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.