“СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн Жүжиглэх, найруулах урлагийн тэнхимийн Найруулагчийн IV курсийн оюутнууд Нобелын шагналт зохиолч Южин О'Нилын "Тамын дурлал" экспериментал жүжгийг амжилттай тоглолоо!
Жүжгийн найруулагчаар IV курсийн оюутан Г.Идэрбат ажиллаж, дүрүүдэд энэ курсын оюутнууд хүч үзэж, эмэгтэй дүрд тайзны ярианы багш Э.Анужин тоглосон юм.
УДИРДСАН БАГШ: Найруулагчийн уран чадварын багш, УДЭТ-ын ерөнхий найруулагч, МУУГЗ Ч.Түвшин
Энэхүү жүжиг нь оюутнуудын авьяас чадварыг сорьсон бүтээл боллоо.