“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “TOURISM & HOSPITALITY STUDENT CUP-2025” сагсан бөмбөгийн тэмцээнд 16 их, дээд сургуулийн 200 гаруй оюутан оролцож, хоёр өдрийн турш авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө! 

Энэхүү тэмцээнд “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн оюутнууд амжилттай оролцож, эмэгтэй баг тоглолтуудаараа тэргүүлэн АЛТАН медаль хүртлээ!

Түүнчлэн “Шилдэг тоглогч”-оор Аялал жуулчлалын оюутан М.Тэлмүүнээ шалгарлаа. 

Спортын ур чадвар, эв нэгдлээ харуулж, сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон оюутнууддаа халуун баяр хүргэе!