"СИТИ" ИХ СУРГУУЛЬ МСДИ КОНСАЛТИНГ ХАМТРАН АЖИЛЛАНА

"СИТИ" Их сургуулийн Бизнесийн сургууль оюутнуудад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цагийн болон түр ажлын байранд зуучлах зорилгоор "МСДИ КОНСАЛТИНГ ГРУПП" ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Оюутнуудад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулах 
  • Цагийн болон түр ажлын байранд зуучлах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 
  • Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах
  • CV, анкет бичих ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг мэргэшсэн хүний нөөцийн зөвлөхүүдээр удирдан явуулах 
  • Оюутнуудын ур чадвар, мэргэшлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм. 

Энэхүү хамтын ажиллагаа нь "СИТИ" Их сургуулийн оюутнуудад хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, дадлага туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин болгон хөгжүүлэхэд томоохон алхам болох юм.

Энэхүү ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтууд нь  Бизнесийн сургуулиар зогсохгүй, "СИТИ" Их сургуулийн бүх бүрэлдэхүүн сургууль хамрагдах боломжтой.