"СИТИ" ИХ СУРГУУЛИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

"СИТИ" Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн төгсөгчдийн төлөөллийн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтаар Төгсөгчдийн холбоогоо шинэчлэн, удирдах зөвлөлийн гишүүдээ батлав.

Энэхүү арга хэмжээ нь сургууль төгсөгчдийн хоорондын харилцааг бэхжүүлж, төгсөгчдийн амжилт, туршлагаа хуваалцах боломжийг олгосон уулзалт болсон юм. 

Цаашид энэхүү арга хэмжээг улам бүр өргөжүүлж, илүү олон төгсөгч оролцох боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. 

Төгсөгчид маань сургуультайгаа байнгын эргэх холбоотой байж, хамтран ажиллахаа онцлон тэмдэглэж байв.