“СИТИ-SCIENCE” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ СЭТГҮҮЛ ЭРХЛЭН ГАРГАНА

Шинжлэх ухааны ололт, амжилт, тулгамдсан асуудал, чиг хандлагыг тодорхойлох эрдэмтэн, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар бүхий “Сити-Science” эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлийг “СИТИ” Их сургууль үүсгэн байгуулж, эрхлэн гаргах боллоо.

Тодруулбал, эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ, судалгааны үр дүн, тойм, эрдэм шинжилгээний бүтээлийн шүүмж, шинэ бүтээлийн танилцуулга, бусад мэдээлэл гэсэн төрлүүдэд багтах материалаа ирүүлэх боломжтой. Бүтээлээ нийтлүүлсэн эрдэмтэн, багш, оюутанд 100.000 төгрөгийн урамшуулал олгох тухай журамд заасан. Тиймээс Та бүхэн дараах журамтай дэлгэрэнгүй танилцан, бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Бүтээлийг 2021 оны 2 дугаар сарын 5-наас 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Info@citi.edu.mn хаягаар хүлээн авна.

Түүнчлэн “Сити-Science” эрдэм шинжилгээний сэтгүүлийн эх бэлтгэлийн дизайны бүтээл шалгаруулах уралдааныг сургуулийн багш, оюутнуудын дунд зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

байрт:

Барилга, архитектур, дизайны сургуулийн захирал Д.Отгонзаяа

II байрт:

Барилга, архитектур, дизайны сургуулийн багш Б.Эрдэнэсайхан

III байрт:

БАДС-ийн Компьютер, график дизайны тэнхимийн эрхлэгч Ч.Дамдин шалгарсан тул “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа болон Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын захирал Х.Наранхүү нар мөнгөн шагнал гардууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.