МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЯВЦ

Магистрын сургалт 

Магистрант нь сургалтын 2 дахь улирлаас эхлэн сонгосон сэдвээр судалгааны ажил гүйцэтгэж эхлэх бөгөөд 3 дахь улиралд ажлаа дуусгаж, магистрын зэрэг хамгаална. 

Өмнөх боловсролын зэргийн голч оноо 3.0-оос дээш магистрант нь бүрэлдэхүүн сургууль, тэнхим, профессорын багийн харьяанд туслах багш, ажилтнаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөр (assistantship)-т хамрагдаж болно. Хөтөлбөрийн зорилго нь магистрантад тэнхим, профессорын багийн дэргэд ажиллаж, сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацийн хүрээнд онол, арга зүйн мэдлэг, чадвараа дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэг авах, хамтын үр ашигтай, идэвхтэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд оршино. 

Магистрын сургалт, судалгааны явцын түвшинг тогтоох

“Магистрын сургалт, судалгааны явцын түвшин тогтоох ажил”-ыг жил бүрийн 11-р сард бүрэлдэхүүн сургууль дээр дараах журмаар зохион байгуулна. Үүнд: 

1/ магистрант идэвх чармайлт, удирдагч болон зөвлөхтэй хамтарч ажилласан байдлыг бодитой үнэлэх; 

2/ эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь тухайн суралцаж буй түвшний үе шатанд хийгдсэн буюу зохих хэмжээнд хүрсэн эсэхийг тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино. 

Түвшин тогтоох комиссыг тухайн сургалт явуулдаг бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн салбар бүрт байгуулан ажиллуулдаг. 

Комисс хяналтын магадлагаа хийсний үндсэн дээр магистрантыг цаашид үргэлжлүүлэн сургах, хасах, шилжүүлэх, жилийн чөлөө олгох, эсэх талаарх протоколыг нэгтгэн хэлэлцэж гаргасан саналыг сургуулийн Захирлын зөвлөлд танилцуулж, шийдвэрийг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын Ахисан түвшний сургалтын албанд ирүүлнэ. 

Суралцагчийн сургалт, судалгааны ажлын түвшинг тогтоохдоо дараах материалыг бүрдүүлж, үнэлгээ авсан байна. Үүнд: 

1/ сургалтын хөтөлбөрийн дагуу зохих хичээлийг судалж, дүгнэгдсэн үнэлгээний хуудас; 

2/ эрдэм шинжилгээний хурал, профессорын илтгэл тавьж хэлэлцүүлсэн тухай удирдагчийн дүгнэлт; 

Магистрын сургалтаас хасах 

Албан ёсны зөвшөөрөлгүй нэг хичээлийн жил сургалтад хамрагдаагүй, сургалтын төлбөрөө төлөөгүй магистрантыг сургуулиас хасна. 

Хасагдсан болон хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол төр болон захиалагч байгууллагаас төлсөн зардлыг буцааж төлөх асуудлыг магистрант өөрөө хариуцна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн