МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАХ

Магистрын ажил хамгаалах

Магистрын ажил нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

1/ шинжлэх ухааны тодорхой салбарын асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, боловсруулалт, дүн шинжилгээ, онол арга зүйн зохих түвшинд гүйцэтгэсэн байх; 

2/ тухайн асуудлын шинжлэх ухааны үндэслэл; 

3/ онол, практикийн дүгнэлт г.м. 

Магистрын ажил нь төсөл, нэг сэдэвт бүтээл байж болох бөгөөд төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, хэрэгжүүлэх арга зам, хүлээгдэж буй үр дүнг тодорхой томьёолж, туршилть судалгаа хийсэн байна. 

Төгсөлтийн ажлын бичиглэлд тавигдах шаардлагууд:

1/ 12 pt үсгийн өндөртэй, “Times” үсгийн фондоор 1,2 sp мөрийн зайтай тохируулж, цаасны зүүн талаас - 3 см, баруун талаас - 2 см, дээд талаас - 2,5 см, доод талаас - 2,5 см хэмжээтэйгээр бичигдсэн байна. Хуудасны дугаар доод талын төв хэсэгт тавигдана; 

2/ Ажлын хэмжээ 50-иас доошгүй хуудастай байна;

3/ Зураг, график, схем нь өнгийн зохицол, хэрэглээ тод ойлгомжтой, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна; 

4/ Бүлгүүдийн нэр, дэд гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр, тайлбар, даалгавар зэрэг нь тус бүр ижил загвартай байна; 

5/ Төгсөлтийн ажлын үндсэн тайлбар бичгийн бүтэц:

  • Нүүр хуудас /2 дугаар хавсралт/;
  • Удиртгал;
  • Сэдвийн судлагдсан байдал, өнөөгийн түвшин;
  • Судалгааны арга зүй;
  • Судалгаа шинжилгээ болон туршилтын ажлын үр дүн;
  • Боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл
  • Ерөнхий дүгнэлт;
  • Ашигласан бүтээлийн жагсаалт (ном зүй);
  • Хавсралт.

Магистрын ажлын хамгаалалтын өмнөх хэлэлцүүлгийг тэнхим/профессорын багийн эрдэм шинжилгээний өргөтгөсөн семинараар хийнэ. Семинарын товыг нийтэд зарлаж, нээлттэй хийж болно. Уг семинараас дүгнэлт гаргаж, протоколын хамт бүрэлдэхүүн сургуульд хүргүүлнэ. 

Магистрын ажлыг магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийг бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн СИТИ Их сургуулийн Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулна. 

Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал болохоос 3 хоногийн өмнө эцсийн хувилбараар боловсруулсан судалгааны ажлын тайлан, төгсөлтийн ажил, удирдагчийн тодорхойлолт, шүүмжлэгчийн санал, дүгнэлт (тодорхой байгууллагаас санал дүгнэлт авсан байж болно) зэргийг холбогдох материалын хамт Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн байна. 

Магистрын судалгааны ажлын шүүмжлэгчийг томилохдоо Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргатай хэлэлцсэний үндсэн дээр томилно. 

Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл нь төгсөлтийн судалгааны ажлыг магистрант нэг бүрчлэн хэлэлцэж хамгаалуулах ба нарийн бичгийн дарга удирдагчийн тодорхойлолт, шүүмжийн дүгнэлт зэргийг уншиж сонсгоно. 

Магистрант нь төгсөлтийн судалгааны ажлын агуулгыг 10 минутанд багтаан илтгэх бөгөөд төгсөлтийн ажлын үндсэн тайлбар бичиг, үнэлгээний хуудсыг Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлүүлэн тараана. Үнэлгээг магистрант нэг бүрээр тавина. 

Магистрын ажлаа хамгаалж чадаагүй бол 2 жилийн дотор дахин нэг удаа хэлэлцүүлэх эрхтэй бөгөөд хүсэлтээ Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд гаргана.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн