“СИТИ-СПОРТ” дугуйлангийн бүртгэл эхэллээ

“СИТИ” Их сургуулийн багш, оюутнуудын  биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх боломж, нөхцөлийг  бүрдүүлэх зорилгоор “СИТИ-СПОРТ” дугуйлан хичээллэх гэж байна.

“Ковид-19” цар тахлын улмаас спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх боломж хязгаарлагдмал байсан. Харин одооноос багш, оюутнууд та бүхэнд дархлаагаа дэмжин, спортоор хичээллэх боломж нээгдлээ.

 Хамтдаа оюутан цаг, залуу насаа, спортын шударга өрсөлдөөн, баг хамт олон, мартагдашгүй, гэгээн сайхан дурсамжуудаар дүүрэн өнгөрөөцгөөе!

“СИТИ-СПОРТ” дугуйлангийн бүртгэлийн хугацаа 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх тул сонирхсон спортын төрлөө сонгож, заавартай танилцан бүртгэлдээ хамрагдаарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.