“СИТИ” Их сургуулийн оюутан М.Энхжин  Япон улсад зохион байгуулагдсан  загварын үзэсгэлэнд  амжилттай оролцлоо

Япон улсын  /UEDA/ коллежоос Олон улсын  хувцас  дизайн, загварын чиглэлээр суралцаж буй бусад улсын  оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг загварын үзэсгэлэн 2022 оны 01 дүгээр  сарын 22-нд  зохион байгуулагдлаа.

“Амлалт" сэдвийн хүрээнд явагдсан  энэ удаагийн загварын үзэсгэлэнд “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Барилга, архитектур, дизайны сургуулийн 2-р курсын оюутан М.Энхжин оролцож  өөрийн загвараа олон улсын үзэсгэлэнд танилцуулсан юм.

Хувцас дизайны сургуулиудаас зэрэглэлээрээ олон улсад тэргүүлдэг  Япон улсын /UEDA/  их сургууль нь орчин үеийн тоног төхөөрөмж,   чадварлаг багш боловсон хүчний сургалтаар  оюутнуудад загварын салбарын төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлдэг. Тус сургуулийг өдгөө  30 гаруй мянган оюутан төгссөн бөгөөд төгсөгчид Японд төдийгүй бусад улс орнуудад өөрийн мэргэжил, чадвараа таниулан идэвхтэй ажилладаг билээ.

Гадаад харилцаагаараа Монголдоо тэргүүлж буй “СИТИ” Их сургуулийн тухайд тус сургуультай хамтран  ажилладаг билээ. UEDA их  сургуулийн доктор багш нар жил бүр “СИТИ”  Их сургууль дээр хүрэлцэн ирж  багш, оюутнуудад сургалт зохион байгуулж,  туршлага солилцон ажиллаж буй юм.

Олон улсын загварын үзэсгэлэнд  амжилттай оролцсон  оюутан М.Энхжинд талархал илэрхийлж сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.