2025 оны 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургууль мэргэжил сурталчлах өдөрлөгөө амжилттай зохион байгуулж, оюутан залуусыг ирээдүйн карьертаа нэг алхам ойртох боломжийг бүрдүүллээ.
Онцлох үйл явдлууд:
Business Talent Show – Оюутнуудын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьсон уралдаант шоу
Ажлын байрны нээлттэй өдөрлөг – Голомт банк, Нэт Капитал корпораци, Zangia.mn, Мобиком зэрэг 20+ томоохон байгууллага оролцож, оюутнуудад ажлын байран дахь бодит боломжуудыг танилцууллаа.
- Мэргэжлийн лекцүүд
- “Амжилттай нийгмийн маркетинг”
“Элегант зочлол: Хүлээн авалтын ширээ засалт ба коктейль урлаг”
Төгсөгчдийн уулзалт & Alumni Network – Төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинэ санал санаачилгуудыг бодит ажил болгох талаар чухал хэлэлцүүлэг өрнөлөө.
Мэргэжлээ зөв сонгох, ажил олгогчидтой шууд холбогдох, шинэ боломжуудыг нээх энэхүү арга хэмжээ нь оюутнуудад чухал үйл явдал боллоо!