“Дэмбэрэлцэрэн сан”-гийн тэтгэлэг гардууллаа

 
Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга агсан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит “Дэмбэрэлцэрэн сан”-гаас сурлага, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан тус сургуулийн Хууль зүйн сургуулийн дараах оюутнуудад тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг гардууллаа. Үүнд:
      • “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3-р курсийн оюутан М.Амарболд;
      • “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3-р курсийн оюутан А.Бэгзсүрэн;
      • “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2-р курсийн оюутан Б.Тамир;
      • “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2-р курсийн оюутан Б.Эрдэнэтунгалаг.
Тэтгэлгийг "СИТИ" Их сургуулийн ерөнхийлөгч, доктор /Ph.D/, профессор Ц.Байгалмаа болон Удирдах зөвлөлийн дарга, "Дэмбэрэлцэрэн сан"-гийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ нар гардуулж өглөө.
“Дэмбэрэлцэрэн сан”-гийн нэр хүндтэй тэтгэлгийн эздээр шалгарсан оюутнуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.