"СИТИ" Их сургуулийн Урлагийн сургуулиас 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэгчдийн дунд дараах төрөлд онлайн уралдаан зарлаж байна!
ДУУЛААЧИЙН ТӨРӨЛ:
- Монгол ардын уртын болон богино дуу – Монгол ардын уртын, эсвэл богино дууны аль нэгийг сонгон дуулна.
- Нийтийн дуу – Орчин цагийн зохиолын дууны нэгийг сонгож дуулна.
- Орчин үеийн дуулаач /Эстрад/ – Монгол болон гадаад дууны аль нэгийг сонгон дуулна.
ХӨГЖМИЙН ТӨРӨЛ:
1. Гоцлол хөгжим – Өөрийн тоглодог хөгжмийн зэмсгээр ямар нэг зохиол болон дууны аялгууны аль нэгийг сонгон тоглоно.
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
- 1-р байр (төрөл тус бүр -1 ) – 300,000 төгрөг + “СИТИ” Их сургуульд тухайн байр эзэлсэн мэргэжлийнхээ дагуу эхний жил 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;
- 2-р байр (төрөл тус бүр -1 ) – 200,000 төгрөг + “СИТИ” Их сургуульд тухайн байр эзэлсэн мэргэжлийнхээ дагуу эхний жил 30%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;
- 3-р байр (төрөл тус бүр – 1) – 100,000 төгрөг + “СИТИ” Их сургуульд тухайн байр эзэлсэн мэргэжлийнхээ дагуу эхний жил 20%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;
- Тусгай байр (төрөл тус бүр – 2 ) – 50,000 төгрөг + “СИТИ” Их сургуульд тухайн байр эзэлсэн мэргэжлийнхээ дагуу эхний жил 10%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг.
АНХААРАХ ЗҮЙЛС:
Бичлэгээ дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй.
Бичлэгээ илгээхдээ сургуулийн нэр, хаяг, эргэж холбогдох утасны дугаарыг тодорхой зааж илгээнэ.
Бичлэг хийхдээ бүтэн биеэ харуулсан байх шаардлагатай.
Хэзээ: 2025 оны 03 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдана.
Хамрах хүрээ: ЕБС-ын 12-р ангийн сурагчид болон дуулаач, хөгжимчин, багш хөгжмийн боловсролоор суралцах хүсэлтэй 24 хүртэлх насны залуус хамрагдана.
Оролцогчид бичлэгээ Bayar-Erdene.Luvsannyam@citi.edu.mn хаягаар илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: 89829055, 99085484 дугаараас авна уу. Бүх оролцогчдод амжилт хүсье!
