"URBAN ADVENTURE" КЛУБИЙН ЭЭЛЖИТ АЯЛАЛ: ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн "Urban Adventure" клуб 2024-2025 оны хичээлийн жилийн ээлжит аяллаа зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 9-р тогтоолоор Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрыг байгуулж, улсын тусгай хамгаалалтад авсан байдаг билээ. Тус бүс нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн хад асга бүхий уулзүйн тогтолцоотой бөгөөд адал явдалт, тусгай сонирхлын аялал зохион байгуулахад тохиромжтой зорих газар юм.

Urban Adventure клубийн оюутнууд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт морин аялал, мото аялал, морин чаргатай аялал, Мэлхий хад, Аглаг бүтээлийн хийд гэсэн маршрутын дагуу аяллаа зохион байгуулав.