Эмгэнэл

Бидний хамтран зүтгэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, нэрт эрдэмтэн, доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Жадамбаагийн Тэмүүжин 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ж.Тэмүүжингийн шударга, зарчимч, хүнлэг энэрэнгүй, хичээнгүй, нөхөрсөг зан бидний сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

“СИТИ” ИХ СУРГУУЛЬ