Нийслэлийн хэмжээнд Ковид-19 вирусын эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тунгийн хамрагдалт өнөөдрийн /2021.11.01/ байдлаар 22 хувьтай байна.
Цар тахлын эсрэг иргэн бүрийн оролцоо чухал энэ цаг үед дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдах нь эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж өөрсдийгөө болон бусдыг аюулаас сэргийлэх чухал алхам юм.
Иймд сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуулах, сургуулийн орчинд Ковид-19 вирусын тархалт гаргахгуйн төлөө “СИТИ” Их сургуулийн нийт багш, ажилтан, оюутнууд та бүхнийг нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна.
Нэмэлт тунд хамрагдсан иргэд халдвар авсан ч хүндрэх магадлал бага гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж буй юм.
Хэрэв та Ковидоор өвчилсөн бол 21 хоногийн дараа гуравдугаар тундаа хамрагдахыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгааг дуулгая.