"ДОХ"-ТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуйн тэнхимээс "ДОХ"-той тэмцэх дэлхийн өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 

Монгол Улсад 2023 онд 645 хүн ХДХВ-ДОХ-той байх судалгаа байгаагаас 367 хүн оношлогдож 63 хүн нас барсны 35 нь ДОХ-ын шалтгаант байна гэх харамсалтай дүн мэдээ бий. Тэгвэл өдөрлөгийн эхэнд Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Г.Бор "ХДВХ, ДОХ-Өвчний тархалт, өнөөгийн байдал" сэдэвт лекц тавьж, ХДХВ-ийн тархалт, нийгмийн болон эрүүл мэндийн эрсдэлүүд, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Түүнчлэн, СБДЭМТ-ийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын кабинетын зохицуулагч Б.Одцэцэг "Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд" сэдэвт лекц уншиж, халдварт өвчнүүдийн тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлгийн боловсролын ач холбогдлыг онцлон ярив. 

Өдөрлөгийн үеэр “ХДХВ-ДОХ”-с урьдчилан сэргийлэх талаар гүнзгий мэдээлэл өгч, оюутнуудтай санал солилцон, эрүүл мэндийн үзлэг, витамин, бэлгэвч тараах зэрэг үйл ажиллагаа явууллаа.

Энэхүү өдөрлөг нь оюутнуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, ДОХ, ХДХВ-ийн талаар илүү гүнзгий мэдлэг олгох зорилготой байсан бөгөөд оюутнуудад бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн чухлыг онцоллоо.