Ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар сургалт зохион байгууллаа

Монгол Улсын хэмжээнд коронавируст цар тахлын тохиолдол сүүлийн долоо хоногт эрчимтэй нэмэгдэж байна. Цар тахлаас сэргийлэх нь хувь хүний хариуцлага болон албан байгууллагуудын зохион байгуулалттай шууд хамааралтайг албаны хүмүүс анхааруулсаар буй.
Тиймээс “СИТИ” Их сургуулийн Аж ахуй, үйлчилгээний албаны ажилчдад ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар сургалтыг “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш удирдан зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд халдваргүйжүүлэлтийн бодис, түүнийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх тухай, цэвэрлэгээ хийх, халдваргүйжүүлэх уусмал бэлтгэх болон халдвар, хамгааллын дэглэмийг сахих, сахиулах талаар заавар, зөвлөмж өгсөн байна.
Хүн бүр халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэн, өөрийгөө болон гэр бүл, хамтран ажиллагсдаа хамгаалцгаая!