Түүний илтгэлд орчин үеийн сургалтын арга барил нь багшаас технологийн мэдлэг, суралцагчдын хэрэгцээнд нийцсэн агуулга боловсруулах, харилцаа, бүтээлч ур чадварыг хөгжүүлэх өндөр түвшний ур чадварыг шаардахыг онцлон тэмдэглэж, энэ нь багшийг уламжлалт мэдлэг түгээгчийн үүргээс илүүтэйгээр суралцагчийн хөгжлийг дэмжигч, чиглүүлэгч байхыг шаардаж байгааг онцлов.
Түүнчлэн орчин үеийн сургалтын арга барил нь суралцагч төвтэй, технологи ашигласан, практик туршлагад суурилсан, уян хатан байдлаараа онцлог бөгөөд энэ нь суралцагчдыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай, бүтээлч, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэгдэж байгааг мөн тодотголоо.
Тэрбээр, бүтээлч байдал, инноваци, технологийн дэвшлийг ашиглан чанартай, боломжийн төлбөртэй боловсролыг олон нийтэд хүртээмжтэй хүргэх боломж бий болохыг онцлон, тогтвортой хөгжлийн хамгийн чухал суурь бол бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх юм гэдгийг онцоллоо.