“СИТИ” Их сургуулийн Архитектур Дизайны сургууль “Түмэн торго” ХХК хамтран үндэсний хувцасны эскиз зурах уралдааныг “СИТИ” Их сургуулийн I-IV курсийн оюутнуудын дунд зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:
- Шинэ санаа агуулсан байх
- Коллекц хувцас 6 ширхэгээс доошгүй
- A3 форматтай цаасан дээр зохиомжлон зурсан байх
- Өөрийн товч анкет болон загвар бүтээлийн товч танилцуулгыг хавсаргасан байх
Уралдаанд оролцох чиглэл:
- Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн үндэсний гоёлын болон өдөр тутмын хувцас
Шагнал урамшуулал:
- I байр: “Түмэн торго” брэндийн “Шилдэг загвар” өргөмжлөл, шагнал
- II байр: “Түмэн торго” брэндийн “Шилдэг загвар” өргөмжлөл, шагнал
- III байр: “Түмэн торго” брэндийн “Шилдэг загвар” өргөмжлөл, шагнал
Жич: “Түмэн торго” ХХК 1 оюутны коллекц хувцасны материалыг ивээн тэтгэнэ.
Хугацаа: 2025 оны 1-р сарын 28-ны өдөр, 12:00 цагт СИТИ ЗОН-д үзэсгэлэн дэлгэгдэнэ.
Оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу!