"СИТИ" ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Энэ жил Дэлхийн усны өдрийг дэлхий нийтээр “Мөсөн голыг хамгаалах нь” уриан дор тэмдэглэж байна.
Уг өдрийг тохиолдуулан "СИТИ" Их сургуулийн оюутнууд сургуулийн ойр орчим болон Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.
Оюутнууд байгаль орчноо хайрлан хамгаалах, усны нөөцийн цэвэр байдалд анхаарал хандуулахад чухал үүрэг гүйцэтгэж, идэвхтэй оролцов.
Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн хог хаягдлыг цэвэрлэх төдий биш, байгаль орчинд анхаарал хандуулж, нийгэмд хариуцлагатай хандлагыг бий болгоход нөлөөлж байна.