МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Тэтгэлгийн зорилго

 Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур  чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ  онцгой амжилт  гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутанд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог.

Шалгуур үзүүлэлт

Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

1/ Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;

2/ Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;

3/ Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;

4/ Суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн байх.

 Материал хүлээн авах, хүргүүлэх

Шалгуур үзүүлэлтийт хангасан оюутан дараах бичиг, баримтыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны болон 10 дугаар сарын 25-ны дотор “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ. Үүнд:

1/ Шалгуур үзүүлэлтийн 1-д заасан болзлыг хангасан оюутан хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2/ Шалгуур үзүүлэлтийн 2-т заасан болзлыг хангасан оюутан холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг;

3/ Шалгуур үзүүлэлтийн 3-т заасан болзлыг хангасан оюутан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох  бусад материалууд;

4/ Шалгуур үзүүлэлтийн 4-т заасан болзлыг хангасан суралцагч нь сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;

5/ Тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтаан бичсэн эссэ.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

 Тэтгэлэг олгох

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг 2 үе  шаттай зохион байгуулдаг. Ажлын хэсэг нь 1 дүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, 2 дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, 2 шатны нийлбэрээр 85-100  оноотой суралцагчийг шалгаруулан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 5, 12 дугаар сард олгоно.

Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх оюутанд жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000  төгрөг олгоог.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн