ШИНЭ ОЮУТАН

“СИТИ” Их сургуульд элсэн суралцах гэж буй Та хичээл эхлэхээс өмнө шаардлагатай бүх баримт бичиг, техник, хэрэгслүүд нь байгаа эсэхийг урьдчилан сайтар шалгаж, авчраарай. Ингэснээр санаа зовох зүйлгүй суралцах боломжтой болно.

ОЮУТНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

Хэрэв Та “СИТИ” Их сургуульд амжилттай бүртгүүлсэн бол Тантай гэрээ байгуулах болно. Уг саналыг хүлээн авахаасаа өмнө энэ хуудаст байрлуулсан, холбогдох баримт бичгүүдийг унших хэрэгтэй.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЭХНИЙ ХЭДЭН ДОЛОО ХОНОГ

“СИТИ” Их сургуулийн хичээлийн шинэ жилийн эхний хэдэн долоо хоног сэтгэл хөдлөм, завгүй байх магадлалтай юм. Та доорх мэдээллийг уншиж, ерөнхий зөвлөгөө аваарай.

СУРАЛЦАХ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ

Унших, тэмдэглэл хөтлөх, мэдээлэл технологийн программ, техник хэрэгсэл ашиглах мэдлэг, ур чадвартай байх нь бие даалт, гэрийн даалгавраа илүү хурдан, үр дүнтэй хийхэд тусална.