МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн нэр: Гоо заслын урлаг, технологи 

1/ Хөтөлбөрийн зорилго 

Гоо заслын магистрын хөтөлбөр нь үндэсний болон гадаадын шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн өндөр ур чадвартай, гоо сайхны үйлчилгээний нарийн технологийг бүрэн эзэмшсэн, бүтээлч сэтгэлгээтэй, зах зээлд өрсөлдөж чадах шилдэг гоо сайханч бэлтгэхэд оршино. 

2/ Хөтөлбөрийн зорилтууд: 

    • Гоо сайхны шинжлэх ухааны онол, практик ойлголт, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох; 
    • Гоо сайхны салбар, зах зээлийн орчны талаар харьцуулсан судалгаа хийх чадвар эзэмшүүлэх;
    • Олж авсан мэдлэг, ур чадвараа практикт хэрэгжүүлэх, шийдвэр гаргах чадвартай болгох;
    • Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
    • Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгодоо хүрэх давуу болон сул талаа ойлгоход нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

 3/ Хугацаа: 1.5 жил

4/ Нийт кредит: 30 кредит

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн