Урлагийн Сургууль

“СИТИ” Их сургуулийн Урлагийн сургууль нь Кино драмын тэнхим, Дуулах урлагийн тэнхим, Хөгжмийн урлагийн тэнхим, Бүжиглэх урлагийн тэнхим гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

 Бид үндэсний болоод хүн төрөлхтөний соёлын үнэт өв, уламжлалд тулгуурлан соёл, урлагийн гоо зүй, ёс суртахуун, чадвар, чадамжийн өндөр шаардлагыг хангасан шилдэг  мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилт тавин ажиллаж байна.

 Манай сургууль 2004 онд анхны элсэлтээ авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2008 онд Урлаг гоо сайхны факультет, 2016 онд Урлагийн сургууль болон өргөжсөн бөгөөд 2018 онд Бүжиглэх урлагийн ангитай, 2019 онд бие даасан тэнхимтэй болсон. Манай багш нарын багт гадаад, дотоодын шилдэг сургуулиудад боловсрол эзэмшсэн, урлагийн салбарт өөрийн орон зайг эзэлсэн нэр хүндтэй, шилдэг уран бүтээлчид, магистр, докторууд ажиллаж байна.

 Манай Урлагийн сургууль өнгөрсөн хугацаанд жүжиглэх урлаг, дуулах урлаг, бүжгийн урлаг, хөгжмийн урлаг, урлаг судлалын мэргэжлээр гадаадын болоод өөрийн орны 500 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ.

 Та СИТИ Их сургуулийн Урлагийн сургуульд суралцсанаар гадаадын болон үндэсний урлагийн байгууллага, театр, чуулгуудад дуучин, хөгжимчин, найрал дуучнаар ажиллахаас гадна урлагийн олон төрөл жанрт хөрвөж, өөрийн хүссэн уран бүтээлээ туурвин  урлагийн ариун сүм театрын тайзнаа дүрээ мөнхөлж, ая дуугаа өргөн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болох юм.

 Эрдмийн их далайд аялах Танд амжилт хүсье!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн