ДОКТОРЫН СУРГАЛТЫН ЯВЦ

Докторын сургалт

Докторант нь сургалтын хугацаанд дараах чиглэлийг баримталж, жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулна; 

1/ Нэг дэх хичээлийн жил

Мэргэжлийн суурь хичээлүүд үзнэ. Улирлын эцэст тухайн хичээл бүрээр: 

i) судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, гүйцэтгэх ажлын удирдагчийг зөвлөх комиссын хурлаар хэлэлцүүлэн СИТИ Их сургуулийн ерөнхийлөгчийн тушаалаар баталгаажуулна. 

ii) сэдвийн судлагдсан байдлыг тогтоох, судалгааны ажилд ашиглах ном, хэвлэлийн жагсаалт, хийж гүйцэтгэх ажлын сэдэвчилсэн төлөвлөгөөг удирдагч, зөвлөх нарын удирдлага дор боловсруулан хичээлийн жилийн эцэст зөвлөх комиссын хурлаар танилцуулж, батлуулна. 

2/ Хоёр дахь хичээлийн жил

Мэргэжлийн онолын буюу мэргэшүүлэх хичээлийг үзэж дуусгана. Танхимд хичээллэх кредитийг гүйцээн авч, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлнэ. 

Дотоодын эрдэм шинжилгээний бага хуралд 1-ээс доошгүй удаа илтгэл тавьж, тезисийг хэвлүүлсэн байна. 

Улсын хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүл, их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд диссертацийн судалгааны сэдвийн дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх бөгөөд энэ нь хамтын бүтээл байж болно. 

Харьяа тэнхим болон зөвлөх комисс, мэргэжлийн холбогдох байгууллагад 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, сэдвийн дагуу эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавина. 

Хоёр дахь хичээлийн жилд судалгааны ажлын төрөл загвар боловсруулах, лабораторийн болон үйлдвэрлэл /хээрийн/-ийн туршилт судалгаа явуулна.

3/ Гурав дахь хичээлийн жил

Судалгаа, туршилтын ажлаа эрчимтэй хийж гүйцэтгэн, харьяалагдах тэнхим, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын Ахисан түвшний сургалтын албанд танилцуулж, илтгэсэн байна.

Докторант судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу хийсэн өөрийн судалгааны ажлын үр дүнгийн талаар мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 2-оос доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байна. 

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүлд нэг өгүүлэл нийтлүүлэх, олон улсын болон улсын хэмжээний, мөн багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, тезисийг нь хэвлүүлсэн байна.

Докторант нь туршилт, судалгааны ажлаа бүрэн гүйцэтгэж дуусган, диссертациа бичиж, зөвлөх комисст танилцуулна.  

Докторын сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлж, сургалтын төлбөрөө зохих журмын дагуу төлж дуусган, шинжилгээ, судалгааны ажлын 50 хувийг гүйцэтгэсэн, мэргэжлийн болон бусад хичээлийн шалгалтын үнэлгээний голч 3,4 ба түүнээс дээш үнэлэлт үзүүлсэн докторантад Сургалтын бодлого, зохицуулалтын газрын Ахисан түвшний сургалтын албаны саналыг үндэслэн Ерөнхийлөгчийн тушаалаар доктор (Ph.D)-ын сургалтыг дүүргэснийг гэрчлэх үнэмлэх олгож, горилогчоор батална.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн