СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ЯВЦЫН ТҮВШИНГ ТОГТООХ

Доктор (Ph.D)- ын сургалт, судалгааны явцын түвшин тогтоох ажлыг жил бүрийн 11-р сард бүрэлдэхүүн сургууль дээр зохион байгуулна. Энэхүү ажлын түвшинг тогтоохдоо: 

1/ суралцагчийн идэвх чармайлт, удирдагч болон зөвлөхтэй хамтарч ажилласан байдлыг бодитой үнэлэх; 

2/ эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь тухайн суралцаж буй түвшний үе шатанд хийгдсэн буюу зохих хэмжээнд хүрсэн эсэхийг тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино. 

Суралцагчийн сургалт, судалгааны ажлын түвшинг тогтоохдоо дараах материалуудыг бүрдүүлж, үнэлгээ авсан байна. Үүнд: 

1/ сургалтын хөтөлбөрийн дагуу зохих хичээлийг судалж, дүгнэгдсэн үнэлгээний хуудас; 

2/ эрдэм шинжилгээний хурал, профессорын илтгэл тавьж хэлэлцүүлсэн тухай удирдагчийн дүгнэлт; 

3/ сэдвийн дагуу явуулсан туршилт, судалгааны ажлын явц, үр дүнгийн тухай суралцагчийн тайлан;  

Докторантын хувийн ажлын төлөвлөгөөний дэвтэрт судалгааны ажлын явц, тухайн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтийн талаарх удирдагчийн тодорхойлолт, төлөвлөгөө зэргийг хавсаргасан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн