“СИТИ” Их сургууль Майкрософт компанийн “MS Office 365” багц программын албан ёсны эрхтэй хэрэглэгч сургууль боллоо

“СИТИ” Их сургуулийн нийт багш, оюутнууд Майкрософт компанийн “MS Office 365” албан ёсны лицензтэй үйлдлийн систем ашиглаж, үүлэн шийдэл буюу Cloud үйлчилгээнд суурилсан Microsoft Office 365 багц программыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
Үүлэн технологид суурилсан “MS Office 365” багцад оффисын хэрэглээний програмуудаас гадна имэйл, мессенжер, онлайн уулзалт, байгууллагын дотоод олон нийтийн сүлжээ гэх мэт 20 гаруй аппликэйшн багтдаг.
Уг багц программыг ашигласнаар байгууллагын харилцаа холбоо, хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтын хурдыг эрс нэмэгдүүлэх бөгөөд мөн дэвшилтэт шийдэл бүхий үүлэн технологи шилжилтийн хүрээнд цахим мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг Майкросфтын шийдлээр бүрэн шийдвэрлэнэ.
“Office Suite”-ийг хэрэглэснээр багш, оюутан бүр өөрийн лицензийн хүрээнд Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг аппликейшнүүдийг компьютер, гар утас, таблет зэрэг нийт 5 хүртэл төхөөрөмжид зэрэг ашиглах боломжтой юм.
Мөн сургуулийн багш, оюутнуудын бүтээмж, хурдыг эрс нэмэгдүүлээд зогсохгүй оффисын ширээний араас бус, хүссэн газраасаа, хүссэн төхөөрөмжөөр ажиллах, суралцах боломжийг бий болгож байгаа юм. Мөн өндөр хүчин чадалтай серверийн шаардлагагүйгээр мэдээлэл, өгөгдлийг найдвартай хадгална.
Эхний ээлжид манай сургуулийн 50 хэрэглэгч “MS Office 365”-ийг ашиглахад бэлэн болсон бөгөөд энэ 2-р сард багтаан нийт багш, оюутнуудыг уг программд холбож, бүрэн ашиглаж эхэлнэ.
"СИТИ" Их сургуулийн Сүлжээ, мэдээллийн төвөөс тун удахгүй нийт багш, оюутнуудад хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.