Төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 

Соёл, урлагийг дэмжих сангаас 2021 онд дараах төрөл, сэдэв, шаардлагад нийцсэн төсөл арга хэмжээг шалгаруулах гэж байна.

Төсөларга хэмжээний төрөлсэдэв: 

  1. Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, түүх соёлын дурсгалыг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн төсөл, арга хэмжээ 
  2. Утга зохиолын болон үндэсний, сонгодог, орчин үеийн шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох, толилуулах төсөл арга хэмжээ; 
  3. Соёлын өв, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авиа бүхий дүрс бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх; 
  4. Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ; 
  5. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд шилдэг санаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх /гар урлалын бүтээгдэхүүн, хөгжмийн үйлдвэрлэл, дижитал технологид суурилсан бүтээл /анимейшн/ төсөл, арга хэмжээ; 
  6. Монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэх, сурталчлах, соёл, урлаг судлаачийн шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй ном, сэтгүүлд нийтлэх; 
  7. Мэргэжлийн ур чадварыг эзэмших, эзэмшүүлэх, өвлөн уламжлуулах, зорилгоор ур чадвар шаардсан сургалт зохион байгуулах, хамрагдах; 
  8. Соёл судлал, соёл, урлагийн бодлогын судалгаа, зохиогчийн эрхэд суурилсан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа, /соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновац, монгол брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ г.м …/. 

Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ: 

  1. Хувь хүнд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар: 30.000.000 төгрөг байна. 
  2. Хуулийн этгээдийн төслийн саналд олгох санхүүжилтийн дээд хязгаар 80.000.000 төгрөг байна. 

Төслийн баримт бичигт тавигдах шаардлага: 

  1. Төрийн соёлын бодлого, үндэсний хөтөлбөр, олон улсын гэрээ конвенц зэрэг бусад холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигтэй уялдсан эсэх; 
  2. Төсөл хэрэгжсэнээр нийгэм, хувь хүнд үзүүлэх нөлөөлөл, практикт хэрэглэх, хэрэгжих боломжтой эсэхийг төсөлд тусгасан байх; 
  3. Төслийн ач холбогдол, цаг үетэйгээ нийцэж байгаа эсэх; 
  4. Төслийн төлөвлөлт хэрэгжих үйц, бодит төлөвлөлттэй байх; 
  5. Төсөлд оролцогчдын аюулгүй байдал, үйл ажиллагааг хангасан байх /Ковид-19, цар тахлын үед хэрэгжүүлэх боломжтой эсэх/; 

6.Төслийн хэрэгжүүлэхэд бусад эх үүсвэрээс нэмэлт санхүүжилт шаардлагатай эсэх, хэрэв тийм бол нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг нотолсон байх; 

  1. Өмнө хэрэгжүүлж байсан ажлын туршлагын талаарх мэдээлэл; 
  2. Оюуны өмч болон зохиогчийн эрхийн зөрчилгүй талаарх баталгаа /өргөдөл/. 

Бусад шаардлага: 

  1. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй байна. 
  2. Өмнө нь тус сангаас дэмжлэг авсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэл хангалтгүй үр төлбөртэй этгээдийн төслийг шалгаруулалтад оролцуулахгүй. 
  3. Төслийн санхүүжилтээр тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авалт хийх төслийн баримт бичгийг хүлээн авахгүй. 

Төслийн санал хүлээн авах хугацаа: 

Төсөл, арга хэмжээний саналыг Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтэст 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авна. 

Холбоо барих: 51-265628, 51-265626 

Мэдүүлгийн маягтыг доорх холбоосоос татаж авна уу. 

https://drive.google.com/file/d/1wu37pJb_anE_rL_518nc1iqUBiGDBhf1/view?fbclid=IwAR04gGEc3aIX0abMDvSk37jFzmirudgflmorPqBc6A_DLbq7_WQlN30QA9M

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.