“СИТИ”-гийн багш, оюутнууд "ACADEMY" дата багцыг хөнгөлөлттэй үнээр хэрэглэнэ

 
COVID19-ийн улмаас их, дээд сургуулиуд сургалтын бүх үйл ажиллагааг цахим орчинд явуулж буй энэ цаг үед “СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд Мобиком корпорацийн “Academy” дата багцыг хөнгөлөлттэй үнээр хэрэглэх боломжтой боллоо.
Мобиком корпорацитай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд бид уг багцыг 10’000 төгрөгийн үндсэн үнээс нь 60 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу 4000 төгрөгөөр худалдан авах, Mобикомын дугаар байхгүй бол үнэгүй авах боломжийг багш, оюутнууддаа олгож байна.
“Academy” дата багцаар:
      • Moodle /lms.citi.edu.mn/
      • Office 365 /Teams/
      • Skype
      • Google Classroom
      • Gmail
      • Zoom
      • Telegram зэрэг аппликэйшны цахим хуудас руу дата хэрэглээний хязгааргүй хандах боломжтой.
Хэрэв Та Мобикомын дугаартай бол доорх утсаар холбогдон “Academy” багцаа цэнэглүүлээрэй.
Шинэ дугаар авах багш, оюутнууд манай сургуультай хамтран ажиллаж байгаа дараах салбартай “СИТИ” Их сургуулийн оюутан, багш байна хэмээн холбогдоорой.
Зайсан салбар: ХУД, Зайсан скуэр худалдааны төвийн 1 давхарт,
Утас: 99990240, 75759944-3240