ҮНЭМЛЭХ, ТОДОРХОЙЛОЛТ, БИЧИГ БАРИМТ АВАХ

Үнэмлэх

СИТИ Их сургуульд элсүүлэх тухай тус сургуулийн Ерөнхийлөгчийн тушаал гарсан тохиолдолд оюутан, магистрант, докторантын үнэмлэх олгоно. Үнэмлэхээ гээсэн, алдсан, үрэгдүүлсэн тохиолдолд Сургалтын бодлого, зохицуулалтын газарт хандаж, нөхөн авч болно.

Тодорхойлолт

СИТИ Их сургуулийн оюутан, магистрант, докторант мөн болох тухай, мөн суралцаж байх хугацааны дүнгийн албан ёсны тодорхойлолтыг Сургалтын бодлого, зохицуулалтын газар олгоно. Дүнгийн албан бус тодорхойлолтыг оюутан мэдээллийн сангаас төлбөргүй авч болно. Суралцаж буй хугацааны дүнгийн тодорхойлолтод тухайн оюутны судалсан хичээлээр авсан нийт дүн (амжилтгүй дүнг мөн адил хамаарна)-г оруулна. 

Төгссөн тухай тодорхойлолт, дипломын хавсралт дахь дүнгийн албан ёсны магадлагааг Сургалтын бодлого, зохицуулалтын газар олгоно. 

Диплом нөхөж олгох 

СИТИ Их сургуулийг 2002 оноос хойш төгссөн төгсөгчийн хаясан, гээсэн, устаж үгүй болсон, ашиглах боломжгүй болсон, овог нэр солих дипломыг төгсөгчийн хүсэлтээр нөхөн олгоно. Нөхөн олгож буй дипломд төгссөн үеийн тушаалын огноо, хуучин дипломын дугаар тавигдах бөгөөд одоо ажиллаж буй Ерөнхийлөгч, холбогдох хүмүүсийн гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажна. 

Нөхөн олгосон дипломд дахин олгосон тухай тэмдэглэгээг заавал хийнэ. Диплом нөхөн авахад дипломын материалын өртөг болон үйлчилгээний хураамжид төлбөр төлнө. Төлбөрийн хэмжээг СИТИ Их сургуулийн Ерөнхийлөгч тогтооно.  

Хувь хүний хүсэлтээр тодорхойлолт, лавлагаа монгол хэлээр гаргахад 5000 төгрөг, англи хэлээр гаргахад 10.000 төгрөг, мөн , архивын бичиг баримт авахад 5000 төгрөг тус тус үйлчилгээний төлбөрт авна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн